Монголын тамирчид Шизүокад бэлтгэлээ базаана

img

"Токио 2020" олимпийн наадамд оролцох Монголын тамирчид Японы Шизүока мужид бэлтгэлээ базаахаар болжээ. Энэ тохиролцоог Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал  Япон Улсын Шизүока мужийн дэд захирагч Така Хидеки нар уулзахдаа хийсэн байна. Мөн тэд соёл болон спортын салбарт бага, дунд ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

ө

Шизүока муж нь дэлхийн хэмжээнд томоохонд тооцогддог драмын театртай бөгөөд манай улсын ижил төрлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэнээс гадна Монгол Улсын аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаа мэдэгджээ.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ