Үс засуулахад тохиромжгүй

img

Аргын тооллын: 2014.8.11, Даваа гариг, тооно одтой хөх бар өдөр. Өдрийн наран 05 цаг 49 минутад мандаж, 20 цаг 12 минутад мандана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

а

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1234:
нээрээ тийм байна гэхдээ монгол хүн буруу ярьж зөв ойлгодог хойно
2014-08-11
hehe:
20 tsag 12minutand mandah uu? jargah uu????
2014-08-11