Өнөөдөр болох үйл явдлын тойм

Хангарьд ордны 14 давхарт
08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн асуудлаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийнэ.
а
“Их тэнгэр цогцолбор”-т
09:00 цагт “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” болно. Форумд Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, Эрдэнэс Таван Толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцоно.
х
Монголын Үндэсний Олимпын Хороонд
11:00 цагт “НАНЬЖИН-2014” залуучуудын зуны Олимпийн II наадамд оролцох бага тамирчдад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Төрийн далбаа гардуулна.
а
ХУД-ын 115-р сургуульд
11:00 цагт Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 2013-2016 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан. Уг хөтөлбөрийн хүрээнд 45 сургагч багшид зориулсан сургалт болно. Утас: 99263060, 99082551
х
Интер номын дэлгүүрт
15:00 цагт "Монгол Улс дэлхийд хаана явна вэ" номын нээлт болно. Тус номноос Монгол Улсын нийгэм эдийн засаг, улс төр, хөдөө аж ахуй, засаглал, байгалийн нөөц, уул уурхай, спорт, түүх соёл зэрэг салбарын 600 гаруй үзүүлэлтээс 200 гаруй улсын хаана нь байгаа талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломтой юм.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ