Африкийн орнууд руу зорчихгүй байхыг анхаарууллаа
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас анхааруулга гаргажээ. Уг анхааруулгад онцгой шаардлага гарахгүй бол Африкийн улс орнууд руу аялал, жуулчлал, албан болон хувийн ажлаар түр хугацаагаар ч зорчихгүй байхыг анхааруулсан байна. Эбола вирус тархсантай холбоотойгоор ийм анхааруулгыг ДЭМБ-аас гаргаад буй юм.
ө
Гвиней улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Эбола вирусээр 151 иргэн халдварлаж, нэг долоо хоногийн хугацаанд 99 хүн амиа алджээ. Нас барсан иргэдийн найм нь тус яамны ажилтан байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Африкийн орнуудад аялаад ирсэн Канад иргэнээс Эбола вирус илэрсэн. МөнАНУ-ын хоёр иргэн, Австралийн нэг иргэн өвчлөөд байна.
ө
Тиймээс шаардлагагүй тохиолдолд Африкийн орнууд руу зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн зарим улс орнууд тухайлбал Хятад улс Эбола вирус дэгдсэн Баруун Африкийн орнуудаас жуулчид хүлээн авахгүй гэдгээ өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн билээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ