Шинэчилсэн хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ

img

Боловсрол, шинжлэх ухааны яам бага ангийн буюу нэгээс тавдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчилжээ. Уг хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд бүтэн жилийн хугацаанд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлэхээр болсон аж. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх үүднээс багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц зэргээр сургалтын хөтөлбөрийг цогцоор нь шинэчилсэн юм байна. Шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс бага ангийн 30 мянга гаруй багшийг сургалтад хамруулжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

судлаач:
хоцрогдлын үндэс хөтөлбөртөө бишээ.түүнийг нь олж ажиллах хэрэгтэй байлаа.голж хаясан хуучин хөтөлбөрөөр чинь сургалт зохион байгуулж жинхэнэ шинэчлэх тэр зүйлийг туршиж шинэчилсэнтэй харьцуулж, үр дүнг тооцож үнэнийг гаргаж тавьяа.боломж олгож зохион байгуулна уу? ийм нэг гэнэн юмаар оролдохоо больёо.
2014-08-11