"Петрочайна Дачин Тамсаг"-ийн захирал хүнд суртал, шалгалтаас залхжээ

img

Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа нар Дорнод аймагт ажиллажээ. Тэд тус аймгийн Матад суман дахь Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн газрын тос олборлож, экспортолдог Тосон-Уул XIX талбайн үйлдвэрлэлийн баазын үйл ажиллагаатай танилцсан байна.

ө

Тосон-Уул XIX талбайгаас өдөрт 13 мянга орчим баррель газрын тос экспортолдог аж. Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн захирал Жан Вэй Шин барилга байгууламжийн тусгай зөвшөөрөл авахад 190 орчим хоног зарцуулдаг, 2014 оны эхний 6 сарын байдлаар 14 байгууллагын 320 гаруй хүн ирж, хяналт шалгалт хийснийг дуулгаж, хүнд суртлыг багасгаж, хяналт шалгалтыг цэгцтэй болгохыг салбарын сайдаас хүссэн байна. Сайд Д.Ганхуяг хяналт, шалгалтыг цэгцтэй болгох үүднээс УИХ-д Хяналтын тухай хууль өргөн баригдсаныг хэлээд  байгаль орчны хууль тогтоомжийг биелүүлж, нөхөн сэргээлтийн ажилд анхаарч ажиллахыг сануулжээ.

ө

Монгол Улсын төсөвт газрын тосны орлогоос 2013 онд 187.7 орчим тэрбум төгрөг төвлөрсөн бол 2014 онд 228.2 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилгыг салбарын яам тавьжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авлига:
мэдээж шvv дээ. хурган дарга нараас эхлэн том тушаалын эрх мэдэлтнvvд хvртэл хужаагийн компаниас яс горьдсон * мэт еертее ашиг авлига авах гээд л шvлсээ дуслуулан тойрж ямар сиймхий гарах вээ гээд л харж байгаа. оерсдее ажил хийхгvй ереелийг бас ажил хийлгэхгvй муу терийн гэх албан хаагчид
2014-08-12
ghujb:
shalgasaar bgaad hooj gargaad oorsdoo avchihaa, oorsdoo dotooddoo ner, muu africiin haruud higeed nereed bhad yunaasaa dutdsg yum mgl chuud oorsdoo neftee ezemshih hergtei
2014-08-11
иргэн:
ганц гүрийж үлдсэн хөрөнгө оруулагчаа гороолж эхлэв шив.
2014-08-11
иргэн бм:
гадаадын хөрөнгө оруулагч нараа элдэвээр доромжилсоор байгаад ихэнхийг нь хөөж гаргаад доллар юанын ханш тэнгэрт гарч одоо бид нар амаараа шороо үмхэж байна. сайндаа ч шалгаад байгаа юм биш, өө сэв хайж байгаад ахиухан хэмжээний хахууль авах гээд л уралдацгаагаад байгаа юм. үлдсэн ганц хоёрыг нь ингэж дарамтлаад байвал бид нар улам л хэцүүдэх байхдаа.
2014-08-11
иргэн бм:
гадаадын хөрөнгө оруулагч нараа элдэвээр доромжилсоор байгаад ихэнхийг нь хөөж гаргаад доллар юанын ханш тэнгэрт гарч одоо бид нар амаараа шороо үмхэж байна. сайндаа ч шалгаад байгаа юм биш, өө сэв хайж байгаад ахиухан хэмжээний хахууль авах гээд л уралдацгаагаад байгаа юм. үлдсэн ганц хоёрыг нь ингэж дарамтлаад байвал бид нар улам л хэцүүдэх байхдаа.
2014-08-11
зочин:
ийм их хяналт шалгалт байсаар байхад давардаг юм чинь байхгүй бол юу болох бол ? угаасаа баялгын авч байгаа юм чинь төсөвт мөнгө төлөхгүй гээд яах ям бэ? одоогын өгч байгаагаас ч илүүг өгөгх ёстой.
2014-08-11
zochin:
hagas say shaham hun shalgaad yu bolson yamar ur dun garsan be
2014-08-11
zuv zuv:
um l bol ed nariig ochij deeremdej muugaar helj bainga shuuhed duudaj zavaarch baidag. uursduu neg ch terbum tugrug tusuv ugduggui baij hulgai hiihees uur umgui manai turiin alban haagchid icheesei. um l bol ard irgediin ner bariad l mungu neheed bdag neheed bdag, ard irged ni ene hulgaichidaa bas ih demjih um daa
2014-08-11
машлай:
зөв шүү дээ. төрийн албан хаагчдын тоо нэмэгдэх тутам хүнд суртал, шат дамжлага нэмэгдэх юмаа. ажил хийсэн болж харагдахын тулд дүрэм журам л нэмж үйлдвэрлээд байх юм. тэр нь татвар төлөгчдөд дарамт болоод байна. адгийн нэг хорооны зохион байгуулагч гэхэд ажилдаа ирэхгүй 3-4 удаа ирж очуулах юм
2014-08-11