Хоёр сая ногооныг эх орондоо үлдээх боломж

img

Засгийн газрын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн тогтоол бий. Уг тогтоолд дотоодын үйлдвэрээс хангах 38 нэрийн бараа бүтээгдэхүүний жагсаалт багтсан байдаг. Тэр дунд сурагчийн ширээ сандлыг эх орондоо үйлдвэрлэх асуудлыг тусгажээ. Харин өнөөдрийг хүртэл сургуулиудын ширээ, сандлыг Хятадаас зөөсөөр байгаа. Засгийн газрын тогтоолын зүйл заалт хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь салбарын яамд хоорондоо ойлголцдоггүй. Ширээ сандлын нийлүүлэгчдийг сонгон шалгаруулдаг Боловсрол, шинжлэх ухааны яам ч, модны салбарын үйлдвэрлэлийг хариуцан ажилладаг Үйлдвэр хөдөө, аж ахуйн яам ч энэ чиглэлээр ахицтай ганц ажил хийгээгүй. Тэгсэн атлаа өнөөдөр "дотооддоо үйлдвэрлэх нэрийн дор Хятадаас эдэлгээний хугацаа богино, чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн импортолж, хэрэглэгчдийг хохироон, төсвийн хөрөнгийг үр дүн муутай зарцуулж, мөнгөн урсгалыг гадагш чиглүүлсэн үйл ажиллагаа болж байна" хэмээн нэг нь нөгөө хэмлэж сууна. Засгийн газрын тогтоол гарч, хэрэгжиж эхэлсэн гурван жилийн хугацаанд ганц ч дорвитой алхам хийгээгүй хэрнээ хэрхэн биенээ доош нь хийхээ аргагүй сайн мэдэх юм.

ө

Энэ онд ерөнхий боловсролын сургуулиудад 2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 20 мянган хос ширээ, сандал нийлүүлэх гэнэ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалт зарлаж, нийлүүлэгчийг шалгаруулж буй аж. Харин энэ 2.7 тэрбум төгрөгийг Хятад руу илгээх биш эх орондоо үлдээх боломж зөвхөн ярианы түвшинд явна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа “Сурагчийн ширээ сандлыг дотоодын мод боловсруулах үйлдвэрүүдээр кластерийн системээр үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Энэ асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцон хэрэгжүүлэх арга замыг хайж байна" хэмээн ярьснаас ажил хэрэг болоход хугацаа шаардлагатай байгааг харж болно. Гэтэл шинэ хичээлийн жил эхлэхэд 20 хоногийн хугацаа үлдээд буй. Энэ хугацааны хэдэд нь ярилцаж, хичнээнд ч ширээ сандлаа үйлдвэрлэхийг таашгүй.

ө

Тэгвэл сурагчийн ширээ сандлаа Монголдоо үйлдвэрлэвэл бид ямар хэмнэлт хийх вэ? Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Баасанбямбын тооцоогоор “сурагчийн ширээ сандлын эдэлгээний хугацаа 3 дахин уртсаж, 10 жилд 8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” аж. Бас сурагчийн ширээ сандлыг дотооддоо үйлдвэрлэснээр 600 гаруй ажлын байр бий болж, жилд 2 сая орчим ам.долларын импортын мөнгөний урсгалыг зогсоож, НӨАТ-т 400 сая, нийгмийн даатгалын шимтгэлд 220.0 сая төгрөг төвлөрүүлэх судалгааг ч хийж. Ямартай ч гадагшаа хэдэн арван тэрбумаараа урсдаг мөнгөний багахан хэсгийг ч эх орондоо үлдээх санаа гарсанд талархууштай. Харин санаачилга ярианы түвшинд дахин гурван жилийг үдэх үү эсвэл ажил хэрэг болон үр өгөөжөө өгөх үү гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны болон Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамд л мэдэх нь. Тэдний ажил хэдий чинээ хурдацтай байна тэр хэрээр мөнгө эх орондоо үлдэнэ. Мөн ой модны салбарт ч том дэмжлэг болно.

ө

Манай улсын ой модны салбар үүсээд 90 жил болж байна. Энэ салбарын хөгжлийг Монгол гэрийн унь, тооно, хаалга, багана төдийхнөөр хэмжиж болно. Харин сурагчийн ширээ сандлыг дотооддоо үйлдвэрлэх нь ой модны салбарт үйл ажиллагаа явуулдаг 450 гаруй аж ахуйн нэгжид бага ч атугай ахиц авчирна. Өнгөрсөн онд 18.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ой модныхонд ашгаа улам нэмэгдүүлэх сайн талтай. Хамгийн чухал нь ой модныхон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг оёдолчид шиг ажиллахгүй байх нь чухал. Хятадын эдэлгээ муутай, чанаргүй хувцас хүүхдүүдэд өмсгөлөө гэсээр бид сурагчдын дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Гэвч дотооддоо үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хятадаас авдгаас ялгагдах зүйлгүй байгааг эцэг эхчүүд хэлсэн, өнөө ч хэлж буй. Тиймээс ой модны салбарынхан ч энэ алдааг давтахгүй байвал хэн хэндээ тус нэмэртэй. Боловсон хүчин, техник технологидоо анхаарч, наанадаж л өнгө зүс сайтай байх шаардлагатай.

ө

Бид Хятадын бараа бүтээгдэхүүнээс дээрдүүлэх гэж л эх орондоо үйлдвэрлэдэг, үйлдвэрлэгчдийг дэмждэг. Төрийнхнийг ч ярьсаар цаг хугацаа барлаа, үйлдвэрлэгчдэд боломж олгосонгүй гэж зэмлэдэг. Харин үйлдвэрлэгчид боломжийг хэр ашиглаж, дэмжлэгийг хэрхэн хариулж буйдаа өөрсдөө дүгнэлт хийдэг байх гэж найдъя.

а

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
usd хэмнэх гээд байгаа юм бол тамсагаас гарч байгаа нефтийг боловсруулаач.
2014-08-12
nastan:
suragchiin duremt huvtsas nooson maik ni *rood,zenher zamz ni gandaj tohoi ni zoorood omd jubka ni bas l *rood boognorood er ni huuhdiin tsarai darsan ,huvzas,tsagdaa nariin har huvzas hend ch taalagdahgui bgaa sh dee,zugeer l mongo idekh arga ,ju ch mongold deerdeegui shuu,orsoldoonoor bii bolgodog bolohoos tendergui iim zavaan zuil dahij gargaad nemergui dee,humuus hyamd chanar l harna,haaanahiinh bh ni hamaagui
2014-08-12
modoo bvr duusgah ni uu muusain gahainuud:
oid modgvi shahuu deeree bvr shaldan bolgoh ni ee muusain nowshnuud. ha* barisan malchnaa torgodog hernee zooj zardag modnii hulgaichdiig barih heregtei shvv dee
2014-08-12
зочин:
ядаж хувцсаа гадаадаас зөөхөө болихсондоо
2014-08-12
үхэр монголчууд:
энэ бол зүгээр л дээр дооргүй тэнэглэл. тэр мебел хийдэг үйлдвэрүүд нь тэгээд шууд л үйлдвэрлээд тавьчихаач дээ. дараа нь тэр яам нь хятадаас авах уу, дотоодынхоноосоо авах уу гэдгээ шийднэ биз. малууд. мебель хийдэг гэх малуу днь бас л бэлэн мөнгө төсвөөс хусах гээд л гөлийгөөд байгаам.
2014-08-11
ggg :
хятадын хямд хог оруулж ирхийг хориглох хэрэгтэй
2014-08-11
рррр:
эх орондоо үйлдвэрлэх нь зөв гэж бодож байна. гэхдээ манай үйлдвэрлэгч нарын сэтгэл, мэдлэг чадвар, бүтээгдхүүний чанар үнэндээ 0, хятадаас дор шүү дээ. тэгээд худлаа өндөр үнэ тавина. та нар эхлээд муулаад байгаа хятад шигээ хийж сур, монгол гэсэн сэтгэлтэй хүн бол дараа нь тэр ногооноо мөрөөд.
2014-08-11
2 дахь бнасау:
тэнэглэхэд хязгаар байдаг юмуу. хойд солонгос шиг бүгдийг нь эх орондоо үйлдэрлэдэг болохуу.
2014-08-11
яанаа :
яанаа энэ хүүхдүүдэд хужаа хувцас өмсгөөд яаж хужаа хүүхдүүд болгосон байна. монголчууд хужаа хоол идсээр байгаад хужаа төрхтэй болж байгаа юм байна. уусгана гэж эниийг л хэлдэг байх. яанаа
2014-08-11
в.хэрлэн:
зөв шүү үүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү
2014-08-11
зочин:
ой модоо л устгах шинжтэй юм
2014-08-11
зочин:
ой модоо л устгах шинжтэй юм
2014-08-11
зочин:
хаа очиж сурагчийн дүрэмт хувцас чанартай болсон гэж ярьж байна лээ. өнчин хүүхдийн дотуур байранд очиход тэгж хэлж байв
2014-08-11