Шилдэг гэрэл зургууд
“ВВС” агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг фото хальснаа буулгажээ.
:
Фото: (Mohammed Abed - BBC/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 5. Холливуудын нэрт жүжигчин Сильвестер Сталлоне Лондон хотод “Дийлдэшгүй 3” уран сайхны киноныхоо нээлтийг хийв. Нээлтийн ажиллагааны үеэр Сталлоне эхнэр Женнифер Флавин болон Систина, Сопхиа гэх хоёр охиноо дагуулан иржээ.
:
Фото: (Gurcan Ozturk - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 8. Алдарт “Formula 1”-ийн эзэн Берни Экклестон 100 сая ам.долларын өрөнд унав.
.
Фото: (Mandy Cheng - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 10. Хятад Уихан муж. Тус мужид +37 хэмийн дулаантай байна. Халуунаас зугтаах коллежийн оюутнууд.
:
Фото: (Sabah Arar – ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 7. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усэйн Болт Шотланд улсад зохион байгууллагдсан “2014 Commonwealth Games” оролцов.
:
Фото: (Sergei Supinsky - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 6. Өмнөд Африкийн хөнгөн атлетикч, “Илдэн дээр гүйгч” Оскар Писториус. Шүүх танхимд.
:
Фото: (Saul Loeb - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 8. Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн явуулж буй террорист үйлдлийг эсэргүүцэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракт цэргийн ажиллагаа явуулахаа мэдэгдсэн юм.
:
Фото: (Chandan Khanna - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 6. Майданчууд Украины нийслэл Киев хотод Засгийн газраа эсэргүүцэж, жагсаал зохион байгуулсан юм.
.
Фото: (Zein Al-Rifai - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 7. Баруун Африкт дэгдсэн Эбола вирусын улмаас 1000 иргэн амиа алдав.
.
Фото: (Leon Neal - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 5. Уулзалт.
:
Фото: (Ed Jones - ВВС/Getty Images)
2014 оны наймдугаар сарын 4. Япончууд Дэлхийн нэгдүгээр дайныг дурсч, толины тусламжтайгаар гэрэл гаргав.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ