Энэтхэг эмчийн үзлэг өнөөдрөөс эхэлнэ
Энэтхэгийн элэгний эмч Монголд ирж, үзлэг хийх гэж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд иржээ. Тэрбээр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Монгол Улсад тав дахь удаагаа ирж буй Вивек Виж эмч өнөөдрөөс энэ сарын 15 хүртэл манай улсад ажиллах юм байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 1000 гаруй удаа хийсэн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж нь гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн үүний зэрэгцээ шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж хагалгааны урьдчилсан бэлтгэлийг хангахад анхаарлаа хандуулдаг байна.
5
Энэ удаа Вивек Виж эмч өмнөх өвчтнүүдээ үзэхээс гадна шинээр үзлэг хийх аж. Эхний өдөр буюу өнөөдрийн 14:00-16:00 цагийн хооронд хуучин өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд хүлээн авах юм байна. ө
5
Вивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, тэрбээр Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм байна. Мөн Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч аж. Тэрбээр одоогоор 1000 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 хагалгаагаа цус сэлбэхгүйгээр хийжээ. Тэрбээр Энэтхэгт төдийгүй Камбож, Иран, Бангладеш, Афгенистан зэрэг хөрш зэргэлдээ орнууддаа элэгний өвчлөлийн эмчилгээ, оношлогоогоор нэрт гарсан нэгэн аж.
ө
Вивек Виж эмчийн үзлэгтэй холбоотой мэдээллийг 99163272 утсаар авч болно.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ