Буянт-Ухааг цахилгаанаар хангах дэд станцын ажил дуусчээ
Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд баригдах орон сууцны хороолол болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж, шугам сүлжээний ажлуудыг Барилга, хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төсөл хариуцан ажилладаг. Дэд бүтэц төслийн хүрээнд Буянт-Ухаа дахь орон сууцны хорооллыг бүхэлд нь цахилгаанаар хангах дэд станцын ажил дуусах шатандаа оржээ. Уг ажлыг “Мон энержи консалт” ХХК, “Си эф си групп” ХХК-иудын түншлэл гүйцэтгэж байгаа аж.
ө
Буянт- Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн үлдсэн таван ширхэг цахилгааны дамжуулах хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажил дуусчээ. Туршилт тохируулга хийгдэж, улсын комисс ажиллахад бэлэн болгосон байна. Уг дэд өртөө ашиглалтанд орсноор 15000 айлын орон сууцыг цахилгаанаар хангах боломж бүрдэж байгаа юм. Буянт-Ухаа орон сууцны хорооллын цахилгаан хангамжид зориулан 10кВ-ын түгээх сүлжээнд ойролцоо тооцоогоор 9.9 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10 кВ-ын хуваарилах байгууламж 2 иж бүрдэл, 2*400кВа чадалтай ТП 25 иж бүрдэл, 33.0 км урт 10 кВ-ын кабель шугам, зураг төсөл, барилга угсралтын ажлыг нэг жилийн хугацаанд хийжээ.ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ