Монгол-Солонгосын эдийн засгийн форум болж байна
Монгол-Солонгосын эдийн засгийн форум энэ сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус форумын нээлт өнөөдөр Их тэнгэр дэх харшид боллоо. Уг чуулга уулзалтыг “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн форумаар хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ байгуулах санаачлага гаргах, технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, өмнө нь БНСУ-д ажиллаж, амьдарч байсан боловсон хүчнээ дахин сургаж чадавхижуулах үнэмлэхжүүлэх зорилготой аж. УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Форумыг нээж, УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Г.Батхүү хэлсэн үгэндээ “2015 онд Монгол Улс, БНСУ-ын хороонд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Бид Монгол, Солонгосын эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааны бодлогыг боловсруулж тодорхойлох, бизнес эрхлэгчдийг туршлага солилцуулах, холбох, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэхүү форумыг үүсгэн байгуулсан. Өнгөрсөн онд УИХ-ын даргын болон Гадаад харилцааны сайдын БНСУ-д хйисэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр томоохон арга хэмжээ зохион байгуулж, БНСУ-д зорчих визний нөхцөлийг хөнгөрүүлэх асуудлаар арга хэмжээ авсны үндсэн дээр виз олголтод гарч байгаа хүндрэл ариллаа. Мөн хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахуйц гэрээ хэлцлүүдийг байгууллаа” гэсэн юм.
6
Монгол-Солонгосын эдийн засгийн форумын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ру, Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумын дарга Жүн Жан Сонг нар оролцож, үг хэллээ. Мөн Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, “МИАТ”- ХК-ийн захирал Г.Жаргалсайхан, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан , “Дэлим” корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лии, “Корей газ” корпорацийн захирал Ян Юнг Мюнг нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ