Л.Итгэлтөгс: Эмэнд хордсон хоёр хүүхдийн бие тааруу байна
"Монос" эмийн сангийн БГД-ийн 11 дүгээр хорооны 78 дугаар байранд байрлах салбараас Пиноборбитал гэх тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмийг авч, тус эмийн сангийн жор баригчийн зааврын дагуу хэрэглэсэн 16 хүүхэд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна. Энэ тухай зарим зүйлийг МХЕГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Итгэлтөгсөөс тодрууллаа.
х
-Эмийн тун хэтрүүлж хэрэглэсэн хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн Цагдаагийн газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын ЭХЭМҮТ-д таван хоногтойгоос хоёр сар 29 хоногтой 16 хүүхэд хүргэгдлээ гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу МХЕГ-ын дарга, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, БГД-ийн цагдаагийн байгууллагаас төлөөлөл бүрдсэн ажлын хэсэг эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж ажилласан. Дөнгөж сая авсан мэдээллээр хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт, бусад нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна гэсэн мэдээлэл ирлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн эмийг үйлдвэрлэсэн эмийн үйлдвэртэй холбогдож, энэ эмийг зах зээлээс эргүүлэн татах байр суурьтай байгаа.
р
-Зах зээлээ эргүүлэн татах тухай ярилаа. Энэ эм ямар нэгэн зөрчилтэй байсан гэсэн үг үү?
-Энэ эм нь хуулийн зарим нэгэн заалтуудыг зөрчсөн байна л даа. Тухайлбал, хуулинд эм нь зөрчилтэй, савлагаа, шошго зэрэг нь эргэлзээтэй, хэрэглэгчийг төөрөлдүүлэхээр байх юм бол зах зээлээс эргүүлэн татаж болон гэсэн заалт байдаг. Тиймээс ийм шийдэлд хүрч байна. Энэхүү “савлагаа, шошго нь зөрчилтэй эмүүдийг цэгцлэх тухай” Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гарч, өнгөрөгч долоодугаар сарын 21-нд 1270 эмийн сан, 200 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн үйлдвэрт хүргэгдсэн байгаа.
х
-Энэ эм нь хаана үйлдвэрлэгдсэн юм бэ. Орон нутгийн эмийн сангуудад мөн тараасан байгаа байх.
-Манай улсын “Эмийн үйлдвэр” гэх нэртэй компанид үйлдвэрлэсэн. 5 мг-тай 10 ширхэгээр, 100 мг-тай 10 ширхэгээр буюу хоёр янзаар савлагдсан юм байна. Орон нутагт хэр хэмжээгээр тарсан эсэхийг салбаруудаараа дамжуулан шалгуулах ажил хийгдэж эхэлнэ. Гэхдээ “Монос”-ын хувьд тусгай жороор олгодог уг эмийг 31 салбараасаа зөвхөн энэ салбартаа төвлөрүүлэн борлуулдаг байсан байна лээ.
х
Ё.Лхагвасүрэн: Эмийг шинжилгээнд өгсөн
р
Бид мөн энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараах мэдээллийг авлаа.
а
“БГД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Гурван гал” эмнэлэгт байрлах “Монос” эмийн сан шаардлага хангаагүй эм худалдаад, хэрэглэсэн хүүхдүүд нь ухаан орохгүй байна гэсэн мэдээлэл энэ сарын 10-ны 19.00 цагийн үед Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа хийхэд тус эмийн сангийн жор баригч СХД-ийн 20 дугаар хороонд суух 21 настай эмэгтэй Э гэгч нь өндөр тунтай Пиноборбитал гэх эмийг худалдан борлуулсан. Энэ эмийг тун хэтрүүлж хэрэглэсэн 16 хүүхэд ЭХЭМҮТ-ийн нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Уг хэргийг БГД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа. Пиноборбитал эмийг шинжилгээнд өгөөд хариу нь гараагүй байна гэж мэдээллээ.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ