ТӨХ албаны машинаасаа татгалзжээ
Эдийн засгийн байдал хүндэрч, зарим байгууллагууд хэмнэлтийн горимд шилжээд буй. Өнгөрсөн долоо хоногт Монголын Хөрөнгийн бирж ажилчдынхаа цалин 30 хувиар бууруулж, хэмнэлтэд шилжиж буйгаа дуулгасан бол өнөөдөр Төрийн өмчийн хороо албаны машинаасаа татгалзаж байгаагаа мэдээллээ.
ө
Төрийн өмчийн хорооны үндсэн хөрөнгөнд 160 орчим сая төгрөгийн балансын үнэтэй дөрвөн автомашин бүртгэлтэй байдаг аж. Уг машинуудыг Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазад шилжүүлсэн байна. Энэхүү шийдвэрийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, гарын үсэг зуран баталгаажуулжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ