"Амгалан" дэд станцын ажилтай танилцав
Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын явцтай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нарын албаны хүмүүс танилцжээ. Энэ станцыг БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн 450 гаруй ажилчин барьж байгаа бөгөөд 2014-2015 оны өвлийн ид ачаалаас өмнө ашиглалтанд оруулж, төвийн системд холбох юм байна.
а
Станцын ажилтай танилцах үеэрээ Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт яамны зүгээс шалтгаалах бүх зүйлийг цаг алдалгүй хийж гүйцэтгэнэ гэдгээ гүйцэтгэгчдэд дуулгав. Мөн Монгол-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг амжилттай гүйцэтгэхэд хугацаа алдалгүй шахуу ажиллаж, урин дулааны улиралд ажлаа эрчимжүүлж ажиллахыг гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ