“Наньжин-2014”-д оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа

img

БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд болох “Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн II наадамд оролцох тамирчдад ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төрийн далбаа гардуулж, амжилт хүслээ. Сайд Ц.Оюунгэрэл ёслолын үеэр “Эх орон залуучуудынхаа үлгэр дуурайлал болсон тамирчдаараа бахархаж байна. Амжилт та нарын өмнө ойрхон байгаа гэдэгт итгэлтай байгаа шүү. Төрийн далбаагаа өндөрт мандуулаад ирээрэй. Залуучуудын олимпод дэлхийн олимпийн хорооны 204 гишүүн орны тамирчид оролцдог. Түүний дотор Монгол Улсын баг тамирчид  эрх авах тэмцээнд амжилттай оролцож, таван тамирчин эрх авсан. Тиймээс маш ширүүн өрсөлдөөнд залуучууд маань мордох гэж байна. Өмнө нь Сингапураас хоёр алтан медальтай ирж шуугиулж байлаа. Тиймээс тамирчдаа сэтгэл зүйн хувьд дэмжээрэй гэж олон түмэндээ уриалж байна” хэмээсэн юм.ө

"Наньжин-2014" залуучуудын зуны олимпод манай улсаас буудлагын төрөлд Н.Ангирмаа , жүдо бөхийн 66, 52 кг-ийн жинд Ц.Цогтбаатар, Ц.Хулан, чөлөөт бөхийн 46 кг-ийн жинд Б.Дөлгөөн, хүндийн өргөлтөөр М.Анхцэцэг нар өрсөлдөх юм.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бббб:
нанжин * гөлөмтэй гэж эмээлээ магтдаг блаа
2014-08-12