III эмнэлгийн сувилагчийг гэмтээсэн этгээдийг шалгаж байна
Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгийн сувилагчийг ажлын байран дээр нь гэмтээсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан.
х
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулав. “Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт орших нэгдсэн гуравдугаар эмнэлэгт хутаглуулсан хүн байна шалгаж өгнө үү” гэсэн дуудлага энэ сарын 8-ний өдрийн 19:00 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд тус эмнэлэгт сувилагч ажилтай СХД-ийн 30 дугаар хороонд оршин суух 26 настай эмэгтэй Б, БГД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 24 настай, эрэгтэй Э нарыг мэсний зүйлээр гэмтээсэн хэрэг гарчээ.
р
Уг хэргийг СХД-ийн 25 дугаар хороонд оршин суух 29 настай эрэгтэй Г гэгч үйлдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоон, эд мөрийн баримтыг хураан авч, БГД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна гэдэг мэдээллийг өглөө. Харин хохирогчдын биеийн байдал муудсан гэдэг нь ташаа мэдээлэл аж.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ