ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суух, 35 настай иргэн Б энэ сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёото Приус маркийн автомашинтайгаа Нарны гүүрээр зорчиж байжээ. Гэтэл нэгэн этгээд “Би цагдаагийн ажилтан байна. Согтуугаар жолоо барьж болохгүй гээд нэгэн утасны дугаар өгөөд, үүгээр холбогдоод ирж машинаа аваарай” гээд явсан байна. Энэ тухай тэрбээр цагдаагийн байгууллагад мэдээлэн, шалгуулахад уг хэргийг ХУД-ийн 11 дүгээр хороонд амьдардаг 25 настай И гэгч цагдаагийн албан хаагчийн нэр барьж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж эх сурвалж мэдээллээ. Хэргийг БГД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
а
Өнгөрсөн долоо хоногт мөн цагдаагийн албан хаагчийн нэр барьж ТҮЦ-нээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг БГД-т гарч хэрэгтнийг цаг алдалгүй баривчилсан. Энэ мэтчилэн төрийн болон хууль сахиулах байгууллагын ажилтны нэрийг барьж иргэдийн залилах гэмт хэрэг гарч байгаа тул иргэд, олон нийтийг сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
х
Мөн оюутан, сурагчид цугларах цагаар залилангийн хэрэг нэмэгддэг ба ялангуяа хөдөө орон нутгаас орж ирж буй оюутан, сурагч, эцэг эхчүүдийг залилангийн гэмт этгээдүүдээс болгоомжтой байх. Нэгдүгээр дамжааны оюутнуудыг хямд байраар хангана, сургууль солиход туслалцаа үзүүлнэ зэрэг зар, мэдээлэлд анхаарал, болгоомжтой хандахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.
р
Б.Буд
Уншиж байна |