Улаанбаатарт 22 хэм дулаан

img

Ойрын хоёр хоногтоо зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүхэн байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна.

h

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

h

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 9 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ