Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн II байранд

09:00 цагт “Өөрчлөгдөж буй нийгмийн адилсал, интеграци ба задралын үйл явц” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Утас: 330847

а

Туушин зочид буудалд

09:00-12:00 цагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас МУ-ын Засгийн газар НҮБХС хамтран хэрэгжүүлэх 2012-2016 оны Улс орны хөтөлбөрийн Дунд хугацааны тайлан танилцуулах уулзалт зохион байгуулагдана. Уулзалтанд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа илтгэл тавина. Утас: 97077026

х

“МН” мэдээллийн төвд

11:00 цагт Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал, сургалтыг 2014 оны 8 дугаар сарын 13-17-нд манай улсад зохион байгуулахаар болж, бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар зохион байгуулах комиссоос хэвлэлийн бага хурал хийнэ.

х

Үндэсний статистикийн хорооны байранд

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2014 оны эхний 7 сарын байдлын статистикийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ.

х

ОХУ-ын ЭСЯ-нд

12:00 цагт  "Халхын гол" номын нээлтийн ажиллагаа болно. Нээлтийн ажиллагаанд Белорусь, Казахстан, ОХУ-ын Элчин сайд нар болон холбогдох хүмүүс ирж оролцоно. Хэвлэлийн хурлын үйл ажиллагаа монгол хэлээр явагдана.

а

Үндэсний мэдээллийн төвд

12:30 цагт Төв аймгийн Засаг дарга н.Баярбат болон АТГ-ын шийдвэрийн талаар тус аймгийн Баян-Өнжүүл сумын АН-ын дарга мэдээлэл хийнэ.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
төв аймгийн баян-өнжүүл сумын ан-ын дарга гэж салбагнасан гончиг уу, учраа ч мэдэхгүй нэг малчин, намын даргаар сонгосон уу тэрийг, малаа маллаад намбатай байж залуучууддаа үлгэр болон сууж байсан нь дээр баймаар өвөө гуай.нэг нэгэн хүний хадгаасаар л яюж байгаа байхдаа хөөрхий!!!!!!!!!!!!!!!!!!
2014-08-12