Зайсан толгой дахь хөшөө дурсгалыг сэргээн засварлана

img

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халхын голын 1939 оны дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах тохижилтийн ажил нийслэлд өрөж байна.   Тохижлтын ажилтай холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө цогцолборыг сэргээн засварлаж байгаа  бөгөөд  2014 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

;( :(:
оросууд өөрсдөө засна биз. татавар төлөгчдийн мөнгийг ингэж дэмий юманд үрэхийг эсэргүүцэж бна!!!!!!!!!!!!
2014-08-12
bold:
бат-vvл даргаа саяхан зайсан толгой дээр гарч vзлээ.гадаад дотоодын ямар ч олон хvмvvс байх юм.хот сайхан л харагдаж байна лээ.хамгийн сэтгэл эмзэглvvлсэн зvйл бол хог.зайсан толгой ар өвөргvй хогын цэг болжээ.гадаадынхан толгой сэгсрээд л vнэндээ ичсэн шvv.бас дээр нь энд тэндгvй архи уусан хvмvvс.энэ асуудлыг шийдэж хогноос нь салгахгvй бол хөшөөг нь мянга сайжруулаад нэмэргvй л болов уу.
2014-08-12
зочин:
түүхийг мартаж болохгүй, ёстой сайхан засаарай, сайхан зүйлийг хүмүүс хайрлаж хамгаалдаг шүү
2014-08-12