Нийслэлийн 205 525 иргэн цахимаар бүртгүүлжээ

img

НИТХ-аас тогтоосон 52 байршилд нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах ажил 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагаас эхэлсэн.  Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд  нийт 14 954 иргэнд газар  өмчлүүлнэ. Цахим бүртгэлийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар 2014 оны 8 дугаар сарын 15-ны 12:00 цаг хүртэл зохион  байгуулна.  2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагийн байдлаар газар өмчлөх тухай хүсэлтээ цахим хэлбэрээр гаргасан  205 525 иргэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

canal:
burtguuleh geheer bolohgui bna
2014-08-12