Хогийн цэгийг ариутгаж байна
"Баянгол шинэ өргөө" ОНӨААТҮГ-аас энэ сарын зургаанаас эхлэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс дүүргийн нийт хогийн цэгүүдэд ариутгал халваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.
а
Уг ажлын хүрээнд нийт 550 орчим хогийн цэг, орон сууцны бүнкэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөөд байна. Одоогийн байдлаар халдваргүйжүүлэх ажил 40 орчим хувьтай явагдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ