Иргэний нисэхийн боловсон хүчинг Орост бэлтгэнэ
Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад ажлын айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн яаманд очиж, Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, УБТЗ ХНН-ийн техникийн шинэчлэл, Монгол Улс, ОХУ-ын ИНЕГ хоорондын хамтын ажиллагааны талаар болон МИАТ, “Аэрофлот” компаниудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцэж, тодорхой ойлголцолд хүрсэн байна. Түүнчлэн ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг, Москвагийн улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургууль болон “Аэро союз” нисдэг тэрэгний компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, сургуульд Монголын оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ