Г.Алтанхүүд холбогдох хэргийг хэлэлцэнэ

img

Өөрийн найз бүсгүй Ц-ийн амь насыг хохироосон байж болзошгүй гэж сэжиглэгдэн хоригдож буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Түүнд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

х

Г.Алтанхүүгийн найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан.

х

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uneb yum helye:
ter huuhniig ene zaluu alsan uguig hen ch medehgui! unendee gemgui zaluug gemten bolgoj bui ch yum biluu yum urgelj 2 taltai shuu dee. shuuhiin shinjilgee 3 udaa buruu garna gej bhuu? yer n etseg ehchuud maani ur huuhdee haana yu hiij yavj bui talaar anhaaral sain tavimaar yumaa, suuld n haramsaad barahgui yum boloh vii
2014-08-12
naraa:
uhsen hun ug heleh bish dee ene hun yaj iij baigaad ooriigoo avaad l garna hoorhii busguin hohi bolood l uldene bizdee denduu orovdmoor
2014-08-12