Жолооны эрхээ хэрхэн сэргээлгэх вэ
Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, жолоочийн хураагдсан үнэмлэхний лавлагааг хэрхэн авах талаарх мэдээллийг хүргэж байна. Та уг үйлчилгээг ЦЕГ-ын Лицензийн төвөөс авах ёстой юм. Тус төв нь хуучнаар цагдаагийн “Сүлд” чуулгын байр буюу Цагдаа олон нийтийн мэдээллийн төвийн байранд байрладаг.
а
Та тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жил хүртэл хугацаагаар хасуулсан тохиолдолд
- Жолоодох эрхээ сэргээх тухай өргөдөл
- ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимын аль нэг цонхноос лавлагаа авна
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгнө. /Жич: Шалгалтыг долоо хоног бүрийн тодорхой нэг өдөр Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн авто сургуулийн байранд/
р
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээс дээш хугацаагаар хасуулсан, мөн эрхээ хасуулаад нэг жил эрхээ сэргээгээгүй буюу түүнээс дээш жил болсон тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн долоо хоногийн давтан сургалтанд авто сургууль /курс/-т суралцаж шалгалтанд хамрагдан тэнцсэн тохиолдолд эрхийн үнэмлэхийг олгох аж.
д
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Замын цагдаагийн газрын баруун хаалга хуучнаар Замын цагдаагийн газарт ирж авч болох юм байна.
х
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ