Хугацаа хэтэрсэн зээл 3.4 дахин өсчээ

img

ҮСХ-ноос энэ оны эхний 7 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг мэдээлэв. Тус  хорооны мэдээллээр нийгэм, эдийн засгийн үзүүлэлт сөрөг дүнтэй байна. Энэ оны эхний 7 сард бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 34.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурчээ.

d

Нийгмийн даатгалын сангийн орлого эхний 7 сард 751.1 тэрбум төгрөг, зарлага 734.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 4.3 хувь,  зарлага 20 хувиар өсчээ. Макро эдийн засгийн тухайд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, улсын хэмжээнд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсчээ. Үүнд ерөнхий индексээр долдугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ нийтдээ дүнгээрээ 2.5 хувь голлон өссөн мэдээтэй байна.

d

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12225.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өмнөх оны мөн үеийнхээс 32.4 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  3.4 дахин өссөн үзүүлэлтэй гарчээ.

d

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 160.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

d

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zeel zogsoj l taarna daa
2014-08-12
baavai:
ene balai ulsto‘rjdon ipotek-iin zeelee hurdan zogsoogooch ee. tegehgui bol bank sanhuugiin sytemee unaltand oruulah ni baina shuu.
2014-08-12
zeel:
ovol gexed baidal ulam l dordox vii dee. ipotikiin 8% zeel xeden bankiig zalgixiig chotgor burxan bish mongolbanknii zoljargal pzida medex estoi shvv
2014-08-12