Оюутан-цэргүүд маргааш тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яам, Монголын оюутны холбоотой хамтран энэ жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн эхний ээлжинд 42 их дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагдсанаас эрүүл мэнд болон бусад шалгуурыг хангасан 410 залуус хээрийн сургуулилтад гарсан юм. Тэд маргааш тангаргаа өргөх гэж байна. Тангараг өргөх ёслол Чингисийн талбайд болох бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм байна. Тэд хоёр сарын хугацаанд 560 цагийн есөн төрлийн хичээлийг судалж, цэргийн эрдэм суралцжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ