Нялхасын эндэгдэл нэмэгджээ
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард 47279 эх амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Мөн хүүхдийн тоо 47587 болж, өмнөх үеэс 3.4 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарч. Гэвч энэ хугацаанд нялхасын эндэгдэл нэмэгдсэн таагүй мэдээлэл байна. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан мэдээллээр эхний долоон сард 728 нялхас эндэж, 2013 оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. Тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо мөн л нэмэгдэж, 8.9 хувиар өссөн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ