Г.Алтанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Найз бүсгүй Ц-ийн амь насыг хохироосон байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
р
Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91.1 буюу “хүнийг санаатай алсан”, 98.1-д заасан “бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийг дүүргийн прокурорын газраас өнгөрөгч зургаадугаар сард шүүхэд шилжүүлсэн юм. Түүний найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан.
г
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ