Энхийг сахиулах цагдаа нарт хүндэтгэл үзүүллээ
Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бүрэлдэхүүнд орж ажиллах цагдаагийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт боллоо. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар С.Баатаржав, дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, дэд комиссар Ж.Ганбаатар, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, туслах комиссар Ж.Амгалан болон даргын зөвлөлийн бусад гишүүд оролцжээ.
ө
Энхийг сахиулах энэ удаагийн багт цагдаагийн бие бүрэлдэхүүнээс 23 алба хаагч оролцож буй аж. Тэдэнд цагдаагийн байгууллагын тугийг гардуулан өгч, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөн, албаа сайн хаахыг хүссэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ