Ховдын бага олимп өндөрлөлөө
Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачлан зохион байгуулсан “ХОВД-2014” бага олимп өндөрлөлөө. Тус аймгийн 16 сум, Жаргалант сумын 12 багийн 1500 гаруй тамирчин оролцсон бага олимп спортын 14 төрлөөр явагдсан юм. Бага олимпийн аваргаар 354 оноогоор Жаргалант сумын Цамбагарав багийн баг тамирчид тодорч, 5 сая төгрөгийн шагналын эзэд болжээ. Харин 324 оноогоор Ховд аймгийн Булган сумын баг тамирчид удаалж, 308 оноогоор Ховд аймгийн Буянт сумын баг тамирчид гуравдугаар байрыг эзэлжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ