Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ЭМЯ-нд

09:00 цагт Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан “Олон улсын хурал, сургалт”-ыг 2014.08.13-17-ны өдрүүдэд Монгол улсад анхлан зохион байгуулах  сургалтын нээлт болно.

а

НЗДТГ-ын Б танхимд

10:00 цагт  Зүүн хойд азийн хотын мэрүүд, төлөөлөгчдийн форумыг Нийслэлийн Засаг даргын санаачлагаар анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  болно. Утас: 88781218, 325044

х

НЗДТГ-ын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  болно. Хуралдаанаар нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх гэрээ байгуулах, эрх олгох тухай, “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг шинэчлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218 325044

10:30 цагт Нийслэлийн 375 жил, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд UB FOOD FESTIVAL-ийг энэ сарын 16,17 –ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан  нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 325044, 99009936

х

Сонгуулийн Ерөнхий хорооны хурлын зааланд

11:00 цагт УИХ-д суудалгүй намууд "Засгийн газрыг огцоруулах 9 үндэслэл" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

х

Чингисийн талбайд

11:00 цагт "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болно. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, Монголын Оюутны холбооны удирдлага болон бусад хүмүүс оролцоно.

а

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

14:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яамтай хамтран Чехословакийн археологич Лумир Йисл (1921.04.18 – 1969.11.22)-ийн хувийн архивт хадгалагдаж байсан урьд өмнө нийтийн хүртээл болоогүй 1957- 1963 онуудад монголд ажиллаж байхдаа авсан ховор нандин гэрэл зургуудаас бүрдсэн "Монголын 108 төрх" түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

х

Чингисийн талбай дахь Их майдар төслийн байранд

18:00 цагт Бясалгал, сэтгэлийн амарлилын тухай чөлөөт ярилцлага болно.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ