ССАЖ-ын сайд Хятадын сэтгүүлчидтэй уулзжээ

img

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны  65 жилийн ойн хүрээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тус улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

ө

Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хуралдааныг энэ онд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо, Манай улсаас ССАЖЯ, ОХУ-ыг төлөөлж Буриад Улсын ССАЖЯ хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн гурван улсын түүх соёл, аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн боловсруулах зорилго бүхий батлагдсан “Цайны зам” төсөл нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байгааг сайд  дуулгажээ.

а

Харин Хятадын сэтгүүлчид боловсролын чиглэлд анхаарч манай улсын сургуулиудад зааж буй гадаад хэл болоод гадны их дээд сургуулиудад суралцах Монголын залуусын хүсэлтийн талаар сонирхоход сайд Ц.Оюунгэрэл “Сурагчид өөрсдөө сурахыг хүсэж буй хоёр дах хэлээ сонгож олонхийн саналаар түүнийг дэмжсэнээр тухайн хэлийг зааж сургадаг. Ихэвчлэн англи хэлийг сонгон суралцаж байгаа. Үүний зэрэгцээ сургуулиудад турк, герман, солонгос, япон, хятад хэлийг зааж байна. Манай улс соёлын чиглэлээрээ ОХУ-д оюутнуудаа сургах хүсэлтэй байдаг.  Сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолч нараа танай улсад бэлтгэж байна. Харин сэргээн засварлах чиглэлээр Азийн орнуудад суралцуулах хүсэлтэй байгаа.  Инженерийн чиглэлээр Япон Улсад оюутнуудаа суралцуулахаар зэхэж байна. Манай улсын Засгийн газраас дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд суралцах оюутнууддаа тэтгэлэг олгохоор болсон ба эдгээр сургуулиудад танай орны сургуулиуд ч багтаж байгаа. Энд суралцуулахад манай улсаас оюутнуудаа дэмжиж байна” хэмээн хариулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ