Хятадын соёлын өдрүүд 22-ноос эхэлнэ
Монгол Улс, Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс хоёр улсын Засгийн газар 2014 оныг Монгол, Хятадын хоорондын солилцооны жил болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээндээ төрийн болон бусад бүхий л салбарт солилцооны арга хэмжээ зохион байгуулах бөгөөд тэр дундаа соёл хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарах аж. Мөн жилийн турш тоглолт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм. Үүний нэг нь Хятадын соёлын өдрүүд. Тус улсын соёл урлагийг сурталчлах соёлын өдрүүдийг энэ сарын 22-30-нд Улаанбаатарт тэмдэглэх гэж байна.
ө
Дашрамд дуулгахад хоёр улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээг 1994 онд баталсан бөгөөд гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ