Сайд салбараа эргэжээ

img

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төв аймагт ажиллажээ. Тэрбээр Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн явц, тус аймаг дахь инженерийн шугам сүлжээ зэрэг төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудтай танилцсан байна. Мөн "Сумын төвийн шинэчлэл" хөтөлбөрт хамрагдсан Лүн суманд хийгдэж буй ажил, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Бүрэн сум, Зуунмод хотын Зүүндэлгэр  багт хэрэгжиж байгаа цэвэр бохир усны шугамын ажлын талаар мэдээлэл авчээ.
б
1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Төв аймагт 980 айлын орон сууцны хорооллыг "Бүти" компани барьж байна. Тус хорооллын метр квадратын үнийг нэг сая төгрөг дотор тогтоох боломжтойг гүйцэтгэгч компани салбарын сайдад танилцуулжээ.
ө
Төв аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Улаанбаатар хоттой ойролцоо байршилтай ч төсвийн хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрийн санхүүжилт орхигдож унтаа байдалд байсан аймагт ажил өрнөж байгаад Ц.Баярсайхан сайд орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлжээ. Харин аймгийн удирдлагууд Бүрэн суманд дулааны шугам тавих хөрөнгө, 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд гадна усан хангамжийн өргөтгөл, 4000-ийн усан сан, цэвэр усны хангамж зэрэг ажлын дутагдаж буй хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Ц.Баярсайхан сайдаас хүсчээ.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ