ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэхийг хүсвэл...
БНХАУ-ын ӨМӨЗО-ны их дээд сургуулиудад элсэхийг хүсвэл Монголын Залуучуудын Холбоог зориорой. Уг боломжийг олгох өдөрлөг өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д 10.00-17.00 цагийн хооронд болно.
ө
Өдөрлөгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Өвөр Монгол дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-Д төгсөгч Монгол оюутнуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Уг өдөрлөгийнхөө үеэр залууст БНХАУ-ын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантаар суралцах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, ажлын байр санал болгох, сургалт, судалгаа явуулах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ