53 настай эмэгтэй хулгайн гэмт хэрэг үйлджээ
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 102 тусгай дугаарын утсанд өнгөрөгч хоногт иргэд, байгууллагаас нийт 4207 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1518, зам тээврийн ослын 302 дуудлага иржээ.
р
Үүнийг шалгахад, гэмт хэргийн шинжтэй 25 үйлдэл бүртгэгдснээс 22 үйлдлийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа хийж, холбогдох нэгжүүд шалгаж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ. Тухайлбал, БГД-20 хороо “Хар хорин захад” 08-р сарын 12-ны 11.40 цагийн үед халааснаасаа эд зүйлээ алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад СХД-11 дүгээр хороонд оршин суух Б /эр.23н/-гийн халааснаас хэтэвчтэй бичиг баримт 200.000 төгрөгийг СХД-ийн гуравдугаар хороонд оршин суух 53 настай, эмэгтэй А хулгайлсныг эрэн сурвалжилж илрүүлэн БГД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
р
Мөн БЗД-ийн гуравдугаар хороонд гарсан Герман улсын иргэний хэтэвчтэй мөнгийг хулгайлсан хэрэг, СХД-ийн16 хороонд “Панда” пабын гадна байсан автомашинаас эд зүйл хулгайд алдагдсан хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, харьяа дүүргүүдийн цагдаагийн хэлтэст галгаж байгаа аж.
р
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ