Ослын улмаас гурван хүн амиа алджээ

img

 

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт өчигдөр “Toyota Naidi” автомашин онхолдож, ослын улмаас тус сумын харьяат 49 настай эрэгтэй Н, 39 настай эмэгтэй Э, 38 настай эмэгтэй М нар нас барсан байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

ө

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын гуравдугаар багийн нутаг Мунгарагийн Багтагийн голд тус сумын харьяат эрэгтэй 10 настай А унаж, амь насаа алджээ. Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгаж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.

а

Түүнчлэн БГД-ийн 20 дугаар хороо “Хар хорин захын урд тогтсон усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс өчигдөр өглөөний 09:50 цагт авч шалгасан байна. Оршин суух хаяг тодорхойгүй тод ногоон өнгийн, богино синтефон куртка, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хагас түрийтэй гуталтай 30-35 орчим насны эрэгтэй ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II  хэлтэст шалгаж байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ