Нүүрсний хийн үйлдвэр 2015 онд ашиглалтад орно

img

Өмнөговь аймгийн Цогтцэций сумд нүүрсний хий боловсруулах туршилтын үйлдвэр барихаар хийн цооногийн албан ёсны нээлтийг хийжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан газрын гүний 700 метрээс доош нүүрсний давхаргад өндөр чанартай хий хуримтлагдсан байгааг тогтоогоод байгаа аж.  Одоогоор чанар болон нөөцийн шат шатны судалгааг хийж байна.

ө

Уг боловсруулах туршилтын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-д угсарч байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулах гэнэ. Төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна. Гурван тал энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийг боловсруулах үйлдвэр байгуулахаар ажилдаа оржээ.

ө

В.Бат 

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ