МАХН мэдэгдэл гаргав

img

Улс төрийн зорилготойгоор дээрээс өгсөн даалгаврыг хууль хяналтын байгууллагын зарим ёс суртахуунгүй ажилтан хэрэгжүүлэхийн тулд илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг МАХН эсэргүүцэж дараах мэдэгдлийг гаргаж байна.

6

Сүүлийн үед нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, улс орны байгалийн баялгийг урьд нь гадаад, дотоодын олигархуудад тарааж өгсөн хууль бус, ёс суртахуунгүй, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, энэхүү явуургүй зорилгодоо хүрэхийн тулд өөрсдөд нь саад болж болзошгүй гэж үзсэн улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагааг идэвхжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна.

6

Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах асуудлууд бий гэдгийг МАХН мэдэж байгаа. Мэдээд зогсохгүй энэ талаар хамтран ажиллаж байгаа Засгийн газар, түүний удирдлагад хэлж анхааруулж байгаа. Тэр тусмаа манай намаас томилогдон ажиллаж байгаа сайдууд, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандах асуудал бий. Тэдгээр алдаа дутагдлыг нэн даруй засахыг шаардаж байгаа. Гэхдээ тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгийг улс оронд улс төрийн тогтворгүй байдал бий болгох, Засгийн газрыг ганхуулан унагах, МАНАН-г сэргээх явдал биш хэмээн ойлгож, тийнхүү улайран зүтгэх нь яавч зөв зүйтэй бодлого, үйл ажиллагаа биш хэмээн үзэж байна. Бид МАНАН-г мөрөөдсөн улс төр бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагын зарим ажилтанд санаархлаа хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа хүчин бол өнөөгийн МАХН-ын удирдлага мөн гэсэн ойлголт байдгийг ч мэднэ. Тэд өөрсдийнх нь тухай бидний мэддэгийг баталж, хорон санаархлаа хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн МАХН-ын удирдлага руу улайран дайрах, тэдний нэр хүндэд халдах, үндэслэлгүйгээр зохиомол хэрэгт холбогдуулан шалгах нэрийдлээр хэлмэгдүүлэх, улмаар МАХН руу бүхэлд нь дайрах, үйл ажиллагааг нь саармагжуулан зогсоохын тулд элдвийн бусармаг ажиллагаа зохион байгуулж байгаа нь сүүлийн өдрүүдэд МАХН-ын төв байртай холбоотойгоор бий болоод буй нөхцөл байдлаас харагдаж байна.

6

МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-д хэн нэгнийг залилахын тухай ямар ч бодол санаархал байхгүйг тэмдэглэж байна. Тэр тусмаа гадныхныг залилах тухай огт санаж бодоогүй зүйлийг ийнхүү хүчээр тулган хэлмэгдүүлж байгаа нь онцгой эгдүүцлийг төрүүлж байна. Монголчууд бид цөөхүүлээ нэг ч Монгол хүн, нэг ч нам гадаадынханы дохио зангаагаар хэлмэгдэж болохгүй эсвэл эх орон нэгтнээ хэлмэгдүүлж болохгүй гэдэг нь Монголчуудын хэлмэгдүүлэлтийн их шуурган дундуур тэсэж гарахдаа авч гарсан том сургамж мөн гэдгийг сануулж байна. Монголын түүхийг аваад үзвэл бид өөрсдөө гадныханд залилуулж ирсэн байдаг болохоос биш гадныхан монголчууд бидэнд залилуулсан явдал байдаггүй билээ. Монголчууд бид дотоод зөрчил, эв нэгдэлгүй байдал, шунал зэрэгтээ хөтлөгдөн залилууж байсан гашуун түүхээс сургамж авч, МАНАН-г сэргээх гэсэн бусармаг санаархлын хүрээнд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ын эсрэг хийж буй нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагуудын зарим ажилтны явуургүй үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж, гоё үг ярих нэг хэрэг, харин хэлсэн үгэндээ эзэн болж, хуулийн хүрээнд ажиллаж, улс орноо хөгжүүлэх бол өөр хэрэг мөн гэдгийг хариуцлагатайгаар анхааруулан сануулж байна.

6

МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН нь цаашид ч улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, шударга ёсыг тогтооход чиглэгдсэн, Монгол хүн гадныхны гар хөл бололгүй эх орондоо эзэн сууж, эв найртай, эрх чөлөөтэйгээр амьдрах нөхцлийг цогцоор нь хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

6

Энэхүү шударга тэмцэлд хамтран нэгдэхийг нийт намын гишүүд дэмжигчид, бусад намууд, монголын нийт ард түмэндээ хандан уриалж байна.

6

МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО

5

2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр.

Улаанбаатар хот.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

T.DOSIMBEK:
MAXN
2017-06-11
maanan:
altanhuiag abilgachin yiaagaad ogsorohgui baina odoo mongol 100 jilin daaraa hugjij magaadgui
2014-08-13
maanan:
altanhuiag abilgachin yiaagaad ogsorohgui baina odoo mongol 100 jilin daaraa hugjij magaadgui
2014-08-13
irgen:
ardchilsan nam enkhbayrtai zuuraldaj aij bumbugnuj biaval deersen ediin zasag chine bur elgeeree hevtchilee sain ajil hiivel ta nariig l songiishd enkhbayraas aigaal dahin yal uhuh gej bga bizdee
2014-08-13
aaaaaaaaaa:
dargiina horiood dahin yal uguh geed baigaana sonin l bn odoo ene manan bolichoosoi mongolchuudaa bur ev tunjingui bolgoj tarhiina ugaahaa zogsoo
2014-08-13
demjii:
ardiin namiin buh bulhai luivariig delgeed uguuch
2014-08-13
manan:
manan enkhbayraas uhtlee aij bndaa xaxaxa
2014-08-13
demjij bn:
enkhbayar bol eebeeg bodvol ih zuil hiisen hundee
2014-08-13
махн:
эргүү дагзнууд энхбаяр нь үхээгүй юм уу
2014-08-13
evrei zail:
odoo enkhbayriig gadnii muu evrei hulgaichtai niilj yal uguh gej bn yuul bolood bndaa ter muu evrei hulgaich chine mongold maani casino neeheer irsen hulgaioch odoo baitlaa mongol hunee gadniihantai niilj shorond hiihenldee
2014-08-13
энхбаяр:
махн-ын дарга н.энхбаяр, махн нь цаашид ч улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, шударга ёсыг тогтооход чиглэгдсэн, монгол хүн гадныхны гар хөл бололгүй эх орондоо эзэн сууж, эв найртай, эрх чөлөөтэйгээр амьдрах нөхцлийг цогцоор нь хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. - gesen baih um. mahn darga ard tumnii ashgiin tuluu hurung zavshdag gar uudaa kkkkkkkkkkkkkk
2014-08-13
zochin:
яг юу гэх гээд байгаа юм бэ??????
2014-08-13
otgon:
hdtryfutethfeurhgeguowegowtrgytcvrxsr fyhtrdtgmfgmhnhfhh tutyyh mongol ardiin huvisgalt nam mandtugai.... uraaa.
2014-08-13
otgon:
hdtryfutethfeurhgeguowegowtrgytcvrxsr fyhtrdtgmfgmhnhfhh tutyyh mongol ardiin huvisgalt nam mandtugai.... uraaa.
2014-08-13
манан:
эд нар хавчигнаж байнах.засгаас гарчихвал санхүүжилт байхгүй
2014-08-13