Авлигаас ангид болгох аян

img

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяныг энэ сарын нэгнээс зарлажээ. Аяны гол зорилго нь байгууллагынхаа албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх гэнэ. Бас албан хаагчдадаа Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах үүднээс аян хүртэл зарлажээ.

ө

Харин аян өндөрлөсний дараа Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар сайжирч, албан хаагчид нь авлигаас ангид байх гэнэ.

ө

Авлигаас ангид байлгаж, ажил сайжруулах аян 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

адар:
өмнөх нт авилгад идэгдсэн, дараагийнх нь бас авилгаас ангижраагүй байсан юм байна шүү дээ. ингэж шоудаад яаж ажил явах вэ дээ.
2014-08-13
зочин:
энэ аян чинь зүгээр юм, хүмүүс хуулий мэдэж байвал хууль чинь биднийг хамгаалсан байдаг юм уг нь.
2014-08-13
зочин:
ан ахиж гарах гарахгүйг ганцхан чи мэддэг юм уу, харин ч юм хийж байгаа шүү, өмнө нь идлээ гэж хардагдлаа ч энэ зам, тохижилтыг хийсэн үү? харин ч газраа наймаалснаар одоо байгаа энэ хотынхоо зохион байгуулалтыг хар даа!!!!!!!!!!!!!!!!
2014-08-13
itgel:
үнэн л байгаасай ард түмнээ хуураагуй бол сайхан санаа бна.ардчилалынхан нэр нүүрээ бараад бнашдээ. дахиад сонгуульд гарахгүй ээ.
2014-08-13
иргэн :
басл ээлжит улс төр
2014-08-13