"Монос"-ын эмийн сангуудыг лацдана
ШӨХТГ-аас "Монос" группын салбар 18 эмийн санг лацдах гэж байна. Тус газрын албан хаагчдаас бүрдсэн групп өнөөдөр 12.30-13.00 цагийн хооронд ажиллаж, эмийн сангуудыг лацдах аж. "Монос"-ын эмийн сангаар зарагдсан "Фенобарбитал" гэх эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан аж. Тиймээс эхний ээлжинд эмийн сангуудыг лацдахаар болжээ. Харин “Эмийн үйлдвэр” компанийн захирал О.Дамбаа тус эмийг улсын бүртгэлтэй хэмээн мэдэгдээд байгаа юм.
ө
"Эмийн үйлдвэр" гэх байгууллагад үйлдвэрлэгдсэн Фенобарбитал эмийг "Монос"-ын эмийн санч тунг нь хэтрүүлэн өгснөөс 16 хүүхэд хордож, өдгөө ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ