Макс-ын ах дүүс нутагтаа наадлаа
Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нарын цолны хүндэтгэлийн наадам Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд болж өнгөрлөө. Наадамд гурван насны морь уралдаж, Алтай нутгийн болон Максаар овоглодог хүчит 128 бөх барилджээ. Энэ наадамд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын заан Б.Соронзонболд үзүүрлэв. Их шөвөгт Макс групийн бөх улсын начин Д.Батбаяр, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарчээ.
а
Тод манлай уяач цолыг Д.Ганбаатар 2009 онд, Д.Цэрэнжигмэд 2012 онд хүртсэн юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ