Л.Болд Замын-Үүдийн боомтой танилцжээ

img

Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт ажиллажээ. Тэд  “Замын-Үүд” боомтын шалган нэвтрүүлэх цогцолбор болон эдийн засгийн чөлөөт бүсийн ажилтай танилцсан байна. “Замын-Үүд” хилийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын өргөтгөлийг  өнгөрсөн онд бүрэн шинэчилж, ашиглаж буй. Уг цогцолбор нь Хятадын  хилээс Монгол Улс руу чиглэсэн өндөр даацын  80 см зузаантай 2.3 км хатуу хучилттай, 6 эгнээ, 21 метр өргөн авто зам бүхий гаалийн хяналтын цогцолбор юм. Энэ цогцолбор ашиглалтад орсноор гаалийн хяналт шалгалтын цаг хугацаа болон хилийн боомтын нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгджээ.

ө

Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Дорноговь аймгийн Засаг дарга  П.Ганхуягтай Сайншанд  хотод ажлын уулзалт хийж, хил орчмын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
boomttoi geech...
2014-08-14
zochin:
l.bold ireeduinhee hurungu oruulaltaa ergej yavaan biz de...humuus ajilaa hiij yavna gej l bodoj bgaa baih da huurhii...
2014-08-13