VII отряд хилийн харуулын шинэ байртай болжээ
Өмнөговь аймгийн хилийн VII отряд хилийн харуулын шинэ байртай болжээ. Отряд, хилийн V, VI, VII заставууд өөрсдийн хүч бололцоог дайчлан, хилийн харуулын байрыг шинээр барьсан аж.
ө
Хилийн VII отряд нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Овоот” нэртэй газар байрлаж, улсын хилийн 470-603 дугаар тэмдэг хүртэл 614 км 234 метр хэсгийг хариуцан ажилладаг юм байна. Хилийн 7 застав, 15 харуул, хилийн боомтын застав, отрядын бэлтгэл хүч, орон нутгийн засаг захиргаа, нэгжийн удирдлага, хууль хяналтын байгууллага, Зэвсэгт хүчний 167-р ангитай хамтран ажиллаж хилийн амгалан тайван байдлыг хангадаг гэнэ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ