Хурандаа нараас ам асууя?
Хогийн ургамал... Хэтэрхий “адтай” амьдралын хэлбэр. Тэр ургах боломж бүрийн төлөө амь тэмцэн зүтгэж, өчүүхэн төдий сиймхийгээр цэцэглэж, амьдарч оршиж чаддаг. Зөвхөн амьдарч орших бус газар нутгаа тэлж, улам бүр өсч үржиж, сүйтгэж болох бүхнийг сүйтгэж, дархлаажин тархаж байдаг.
ө
Түүний хамгийн ургах дуртай орчин бол бохирлогдсон хөрс. Тэр алга дарам бохир хөрсийг ч андахгүй, ямх сөөмөөр мөлхөн мөлхөн ургаж, нэг л мэдэхэд талбайг нэлэнхүйд нь эзлэн тариаланч эзний тарьсан ногоо, буудай тэргүүтэнг амьдрах аргагүй болгож, нэг л өдөр өөрсдийнх нь талбайгаас шахан зайлуулдаг.
ө
Хэрвээ эзэн тариаланч тэмцэхгүй бол тариалангийн талбайд идэх хүнс биш хор болох хогийн ургамал ургасаар, нэг өдөр толгойг чинь даван найган халиурч байх болно...Хаана байна, тэр хогийн ургамал гэж үү? Хорвоогийн хаана ч хогийн ургамал байж л байдаг, байх ч биз. Харин тэдний толгойгоо өндийлгөх эсэх нь хэнээс шалтгаалж болохыг харцгаая.
а
Цөөнгүй баялаг бүтээгч "Ардчилсан нам гарч ирэхээр л эрүүгийн хулгайч нар нь толгойгоо өндийлгөж, цагдаа нь хүртэл тэднээсээ айдаг болчих юм" гэж ярьж байна. Цагдаа, хуулийн байгууллагын дарга нарын баз хүргэн, авга ах, найз гэсэн тодотголтой рецедивүүд том, том мөнгө ярьж, энэ тэнд уушийн газарт баялаг бүтээгчдийг дуудаж айлган, улстөрчөөс илүү улс төр ярьж байна гэнэ. Том биетэй залуучууд чихсэн, гурав, дөрвөн хар машин дагуулсан “нөхөд” цагдаа хуулийнхан руу утсаар залгаж, "Хууль хамаагүй, хүчээр бүгдийг шийднэ" гэж байна. Товчхон хэлэхэд эрүүгийнхэн толгойгоо өндийлгөж эхлэв.
ө
Цагдаагийн удирдлагууд нь ч тэдэнд албаны мэдээллээ ил цагаан өгдөг болсон гэх. Эрхэм гишүүн О.Баасанхүүд гүйцэтгэх ажлын баримтаа бариад гүйгээд очиж байгаа хүмүүс эрүүгийн ертөнцийнхөнд тэр мэтчилэн баримт “бэлэглэж” байж болохыг үгүйсгэх арга алга.
ө
Үнэндээ гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулж хуулийн нэр, сүрээр олж авсан мэдээллээ гэмт хэрэг хийхэд ашиглаж, ашиглуулдаг болсон нь нууц биш гэх эмгэнэлт энэ дүр зургийг сүүлийн зургаан сар хэвлэлийн хуудсанд өрнөсөн савангийн дууриас бид хангалттай харж байгаа юм чинь. Гэтэл хамгийн аймшигтай нь өмнө нь цагдаагийн хурандаа нар татвар авдаг, даварлаа гэхэд бизнест хувь эзэмшдэг байсан бол одоо бусдын бизнесийг дээрэмдэж, засаг тодорхойлдог болж байна гэнэ.
а
Тэгвэл тэд анх томилогдохдоо буюу ердөө хоёр жилийн өмнө ямар амлалт өгч байсныг санацгаая. Маш тодорхой гурван амлалт:
а
Нэг. Хуулийн салбарт хийгдэх шинэчлэлийг дэмжиж, манлайлж ажиллана;
Хоёр. Цагдаагийн байгууллагыг улс төр эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болгохгүй;
Гурав. Эрүүгийхэн гэгдэх гэмт хэргийн ертөнцөд нөлөө бүхий этгээдүүдийг оодруулахгүй.
а
Хууль зүйн сайд нь ч тухайн үед өөрөө мэдэж томилж чадаагүй ч томилогдож байгаа хүн нь үүнийг хийж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлээд авч.
ө
Харамсалтай нь, цагдаагийн шинэ удирдлага хэлсэн амлалтаасаа ухарч, бүр эсрэгээрээ салбарын шинэчлэлээ улдан эсэргүүцэж, сайдаа унагахын тулд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болоод зогсохгүй эрүүгийхэнтэйгээ сүлбэлдэж, тэд нь 1996-2000 онд байсан шигээ бизнес эрхлэгчдийн айлган дарамталж, татвар хураах төдийгүй бизнесийг нь булаах хэмжээнд оодорч эхэллээ.
ө
Тийм ч учраас хуулиар хүлээсэн үүрэг, албан тушаалд очихдоо амалсан амлалтаа гүйцэтгэхээс илүүтэй шинэчлэлийг эсэргүүцэж, сайдаа унагаахад цагдаагийн хүч, нөөцийг бараад жил болж буй хүнээс эрүүгийн рецедивүүд яагаад толгой дээр гарч, цагдаа яагаад улс төр, бизнес бүлгийн гар хөл болж, өөрсдөө гэмт хэрэг хийдэг болов оо гэдгийг асуух цаг хэдийнэ иржээ.
ө
Дээр өгүүлсэнчлэн эрхэм хурандаа нар өнөөдрийн хэрүүл, тэмцлийн хамгийн гол зангилаа болоод байгаа хуулийн салбарын шинэчлэлийг хийхээ энэ салбарынхан амласан, хүлээн зөвшөөрсөн. Цаашилбал, цагдаа, хуулийн байгууллагууд бизнес улс төрийн бүлэглэлээс ангид хол байх, эрүүгийн ертөнцийнхнийг “толгой өндийлгөхгүй” байлгах гээд гуравхан өгүүлбэрт багтааж болох ч цаагуураа, өргөн цар хүрээтэй маш том амлалтыг өгсөн.
ө
Хэдийгээр цөөхөн өгүүлбэрт багтааж болох ч жирийн иргэн бидний аюулгүй, тайван орчинд амьдрахаас эхлээд хууль, хяналтын байгууллага, энэ салбар бүхэлдээ, цаашилбал, улс төр, эдийн засгийн ертөнц эрүүл байх үндэс суурь бүхэн уг нь энэ амлалтад, жам ёсоороо бол тэдний ажил үүрэгт нь багтсан байгаа. Харин үндсэн ажлаа хийж чадахгүй, хийхийг хүсэхгүй бол эрүүгийн рецедивүүд гэж нэрлэдэг, цаашилбал улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд хэмээх “зэрлэг ургамал” толгой өндийн хүчирхэгжиж байгаа бус уу. Ийм энгийн юм шиг мөртлөө амин чухал амлалт, хариуцлага уг нь хурандаа нарын албан тушаалтай цуг амлагдан баталгаажсан.
ө
Гэтэл одоо тэр амлалт хаачив. Амлалт эс юм аа гэхэд цагдаа, хуулийн байгууллагынхны хийх л ёстой үүрэгт ажил, ёс зүйн үндэс нь хаачив?Ердөө л салбар дотрох тэмцэл, сайдаа унагаах “ажил”-д баларч бүдгэрэх ёсгүй л амлалтууд сан. Хамгийн аймшигтай нь амлалт балран бүдгэрэх тусам, хогийн ургамал цэцэглэн толгой өргөж бус уу?
ө
Энэ бүхнийг амласан нь ч, амлуулсан нь ч мартаагүй, сайн санаж байгаа нь тодорхой. Хэвлэлийн шарлаж амжаагүй байгаа хуудсууд дээр өнөөдөр ч тод дурайж байгаа. Тийм болохоор эрхэм хурандаа нараас дахиад ам асууя?
ө
Таны толгойг ч шүргэн залгиж магадгүй хогийн өвс ургамалтай хэн тэмцэх ёстой вэ, хэн тэмцэнэ гэж амласан билээ? Амласан нь ч, амлуулсан нь ч санатугай.
ө
Холбоотой АТГ-ын дээр “хөх тэнгэр” л бий материалыг ЭНД ДАРЖ уншина уу.
Холбоотой Хурандаа нарын ард хэн байв? материалыг ЭНД ДАРЖуншина уу.
Холбоотой Гэм биш зан, гэнэт биш хууч материалыг ЭНД ДАРЖ уншина уу.
ө
А.АЛТАНТУЯА
g
Эх сурвалж: www.news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ