Засгийг огцруулах ээлжит шаардлага
Парламентэд суудалгүй намууд өнөөдөр мэдээлэл хийж, Засгийн газрыг огцруулах ес дэх үндэслэлээ танилцууллаа. Монгол консерватив нам, Бүгд найрамдах нам, Хамаг Монгол хөдөлгөөний нам, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Лебирал нам, Иргэний хөдөлгөөний нам зэрэг УИХ-д суудалгүй намууд нэгджээ. Тэд энэ удаа Шинэчлэлийн Засгийн газрыг хууль эрхзүй, ёсзүйн чадамжгүй хэмээн дүгнэлээ. Тиймээс ч ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын айлчлалын үеэр хийгдэх томоохон гэрээ хэлэлцээг хийх ёсгүй хэмээн үзэж, тэдний айлчлалаас өмнө засгийг огцрохыг шаардлаа.
а
Ингэхийн тулд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах ёстой гэв. Харин энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол УИХ-ыг тараах хүртэл тэмцэнэ гэдгээд парламентэд суудалгүй намуудын төлөөлөл мэдэгдэв.
ө
УИХ-д суудалгүй арван намын төлөөлөл Засгийн газрыг огцруулах тухай шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод өнгөрсөн сард хүргүүлж байсан. Өнөөгийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар нь Монгол Улсын тулгуур эрх ашиг, ард түмний хүсэл эрмэлзлэлд хөнгөн хийсвэр хандсан үйл ажиллагаа явуулж байгаа учраас Засгийн газрыг огцруулах ёстой хэмээсэн албан бичгийн спикерт илгээж байв. Үүний дараа тэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах найм дахь үндэслэлээ гаргаж, цагдан хоригдож буй ахлах зөвлөхтэйгээ очиж уулзсан нь ардчиллын үнэт зүйлийг гутаан доромжилсон хэмээн үзэж, огцрохыг шаардаж байсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ