Беларусын Элчин сайдыг хүлээн авч, уулзав

img

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад байнга суугаа анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной-г хүлээн авч уулзлаа.

ө

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд эрчимжиж буй Монгол-Беларусийн уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг эрэлхийлэх, боловсролын хамтын ажиллагааг сэргээх, зам, тээвэр, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ