Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ
2011-01-20

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулах “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

Төслийн хүрээнд уул уурхайн салбарыг дэмжих дэд бүтцийн томоохон төслүүдийн техникийн үнэлгээ, санхүү эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дүн шинжилгээ, хууль эрх зүйн орчны үнэлгээг багтаасан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, хэлцлийн удирдлагын чадавхийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

“Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” нь Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих, Чадавхийг бэхжүүлэх, мэдлэг шилжүүлэх, Гүний усны удирдлага, Төслийн удирдлага гэсэн 4 хэсэгтэй. Төслийг 2011 оны 6 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин