Бодит байдалд дүгнэлт хийхийг шаардлаа

img

Валютын ханшны уналтыг зогсоох, мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрчим хүчний ассоциаци, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон юм.

ө

Тэд "өнөөдөр валютын ханшны тогтворгүй байдал, төгрөгийн ханшны уналтаас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн эрэлт, борлуулалт багасаж, дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн чадавхи муудаж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх асуудлуудыг даван туулахын тулд ажлын байрыг олноор нь цомхотгох, үйл ажиллагаагаа түр зогсоож байгаа нь ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өсч, ядуурал нэмэгдэж иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтоход нөлөөлж байна" хэмээн мэдэгдлээ.

ө

Мөн УИХ, Засгийн газар, Монгол банкийг нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, валютын ханшийг тогтоох асуудлаар яаралтай арга хэмжээ авахыг шаардлаа. Тэд энэ шаардлагаа  УИХ-д хүргүүлэх юм байна.

ө

В.Бат    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ